Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.14 11:27
4542
Сэрэмжлүүлэг: 13 настай хүүхдийг орцонд явж байхад нь 19 настай эрэгтэй дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдаж, “I phone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.