Сүүлийн үед харшил гэгч өвчин хүмүүсийг дунд элбэг болж. Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг харшлахгүй зүйл, харшилгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40 хувь, монголчуудын таван хувь нь харшлаас хамааралтай өвчтэй амьдарч байна. Зун цагийн улиралд энэ өвчин даамжирдаг. Тэгвэл манай улсад Арьс судлалын түүхийн хуудаснаа Монгол улсад төдийгүй Ази тивдээ анхны хэвтэн эмчлүүлэх 50 ортой томоохон “Allergy Med” хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад аль хэдийн эхэлжээ.
Тус эмнэлэгт ажлын туршлагатай, чадварлаг хамт олон ажилладаг бөгөөд арьсны их эмч дөрөв, уламжлалт эмчилгээний эмч, зөвлөх эмч гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү эмнэлэг дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Үүнд арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо засал, уламжлалт, нөхөн сэргээх, оношлогоний төв лабораторигоор тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Allergy Med” эмнэлэг нь өөрийн оношлогооны төв лабораторийн тасагтайгаараа онцлогтой. Тодруулбал, клиник лаборатори, нян судлал, дархлаа судлал, харшил эмчлэх цогц үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн урвалж оношлуурыг ашиглан чанарын өндөр түвшинд үзүүлж байгаа юм байна.
Эмнэлгийн арьс гоо заслын их эмч Ч.Сарангэрэл “Манай эмнэлэг солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Copper bromide laser, IPL laser, RF-silky” лазерын аппратаар эмчилгээ хийдэг. Тодруулбал, “Copper bromide laser” нь бүх төрлийн нөсөө толбо болоод судасны эмгэг, батга, нүхжилтийн эсрэг, мэнгэ үү авах үйлчилгээтэй бол “IPL laser” нь илүүдэл үс авах, давхар батга нүхжилт болоод арьс залуужуулах үйлчилгээтэй. Дараагийн аппрат болох “RF-silky” нь арьс залуужуулах болоод өнгөт үрчлээг багасгах, арьс чангалах үйлчилгээг олон улсын түвшинд эмчилж байна. Манайд ихэвчлэн ургамлын гаралтай харшилтай хүмүүс манайд ирж байна. Бид арьс болон харшлын бүх төрлийн эмчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай хийж, эмчилнэ” гэлээ.
Арьсны их эмч А.Ариунбилэг“Харшлаар илэрдэг нилээн хэдэн өвчин байдаг. Үүнд биеээр тууралт гарах, хамар битүүрэх, нүд загтнах гээд бүх төрлийн харшлыг манай эмнэлэг оношилж байна. Манай эмнэлэг монгол болоод италийн харшлын сорилуудаар оношилж, эмчилгээ хийдэг” гэсэн юм.