m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.07 11:51
789
Уухай хадаах урианхай сур харваагаар Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр сурын талбайд урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн хувьд бороо хуртай байгаа ч сурчидийн харваа байгаа мэргэн онож байна. Урианхай сурын харваанд нийт 150 гаруй харваач оролцож байгаагаас дархан мэргэн нэг, хошой мэргэн хоёр гээд улсын цолтой арав гаруй мэргэчүүл цэц мэргэнээ сорьж байлаа. Түүнчлэн энэ жилийн хувь залуу харваачид хүч түрэн орж байна хэмээн туршлагатай харваачид хэлэв. Жил бүрийн наадмын салхийг хагалж, эхний сумыг тавьдаг уриахай сур харвааг эмэгтэй хүн харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.

Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж тоглодог. Нэг баг хэдэн ч хүнтэй байж болдог ажээ. Энэ жилийн Урианхай сурын харваанд Ховдын залуу мэргэчүүл сайн харваж байгааг зохион байгуулагчид онцлов.

 

 “Петровис” компанийн харваач Х.Баярсайхан  “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс оролцож байна. Уугуул нутаг Баян-Өлгийн аймгийн Алтанцогт сумын иргэн. Энэ жилийн наадам, өнгөтэй сайхан эхэлж байна. Залуучууд сайн оролцож байгаа учраас оноо өндөр гарах байх.  Ураинхай сурын харвааны онцлог нь сураа бөөрөнхийлөн 40 метрээс харвадаг аж. “Петровис” компанийн энэ жилийн багт цол горилж байгаа хэд хэдэн залуу харваачид байгаа” гэсэн юм.

 

 

 

Урианхай сурын харваанд нийт 150 гаруй харваач оролцож байгаагаас дархан мэргэн нэг, хошой мэргэн хоёр гээд улсын цолтой арав гаруй мэргэчүүл цэц мэргэнээ сорьж байлаа. 

Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй. Түүний онцлог нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг аж. 



Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн уламжлалтай юм.