Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.18 17:18
1285
"Мах Импэкс" ХК Австри Улсын Bertstch Laska групп компанитай хамтран 40 сая еврогийн төсөлд гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Австри болон  Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хүрээнд зохион байгуулагдсан Австри Монголын бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгийн үеэр Мах Импэкс ХК болон Бүгд Найрамдах Австри Улсын Bertstch Laska групп компани хамтран 40 сая еврогийн төсөвтэй төсөлд хамтран ажиллахаар санамж бичигт үзэглэлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын 98 жилийн түүхт Bertstch Laska группээс Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн түлхүүрээ гардаж аваад удаагүй байгаа Мах Импэкс ХК нь дараагийн цоо шинэ төслийн ажлыг эхлүүллээ. Уг төсөл Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн дараагийн төсөл бөгөөд үндсэн 4 том хэсгээс бүрдэж байгаа юм.

Үүнд:

  • +6 - /-12/ градусын жимс, хүнсний ногоо, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүний агуулах бүхий 680 тонны хүчин чадал бүхий зоорь
  • 10000 тонн багтаамжтай мах хадгалах хөргөлттэй агуулах
  • Еврод стандартад нийцсэн 2 шугам бүхий хоногт 20 тонны хүчин чадалтай мах ангилан савлах үйлдвэр
  • Олон Улсын чанар стандартад нийцсэн хүнсний лаборатори, мах бэлтгэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн явц 2023 оны 9 сарын байдлаар төслийн зураг бүрэн хийгдэж 20%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 2024 оны 1-ээр  улирлаас эхлэн барилгын ажил гүйцэтгэл эхлэх юм.

Уг төсөл ашиглалтад орсноор Монгол улсын  мах махан бүтээгдэхүүний стандартыг цоо шинэ хөгжилт хөтлөх ба хүнсний чанар аюулгүй байдалд олон шинэ дэвшлийг авчрах юм.