Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.19 09:14
746
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болох нь УЛСТӨРД орох ГИШГҮҮР үү...

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал есдүгээр сарын 20-нд буюу маргааш болж шинэ Ерөнхийлөгчөө тодруулах юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг өчигдөр хүлээн авч дууссан бөгөөд 13 хүн нэр дэвших хүсэлтээ өгчээ. 

Тодруулбал, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаяр, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Б.Лакшми, "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан "БНН"-ын дарга Б.Жаргалсайхан нэр яригдаж байна. 

Дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчөө сонгож, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ нэгтгэж, дуу хоолой болох учиртай танхим өдгөө улстөрд орох гишгүүр нь болсон. 

Учир нь О.Амартүвшин 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон бөгөөд танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж эвээс хийсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Танхимын Ерөнхийлөгч болох үйл явц нь өрсөлдөөн дунд өрнөж, "алалцдаг" гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ нь УИХ-ын сонгуультай дүйцэх хэмжээний амбицыг нэр дэвшигчид гаргах шаардлага үүсдэг. Арга ч үгүй биз. Дараагийн сонгуульд өрсөлдөж, улстөрд хөл тавих эхлэл болдог учир. 

Энэ удаагийн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхмүүдийг харахад намын гишүүдийн дүр харагдаж, эрх ашиг ч цухалзана. 

Угтаа МҮХАҮТ нь улстөрөөс хол байх тусмаа л хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэх юм. Харин аль нэг улс төрийн хүчний өмнөөс бизнес эрхлэгчдийн эрх ашигт нөлөөлөөд эхэлбэл угаасаа дэмжлэггүй шахам хэдэн компаниуд нь өөд нар үзэхгүй. 

Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санхүүгийн тайлан нь хаалттай, ОУ-ын хурал, форумд бизнзес эрхлэгч, баялаг бүтээгчдээсээ илүүтэйгээр удирдлагуудынх нь ах, дүү, хамаатан садан, найз нөхөд явдаг гэсэн мэдээлэл ч бий.

Өөрөөр хэлбэл О.Амартүвшин Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаас буюу 2019 оноос хойш тус байгууллага ихэд хаалттай болсон гэсэн үг.  

Харин маргааш болох XXI их хуралтай зэрэгцэж танхимын гишүүд нь О.Амартүвшин болон Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн нараас хөрөнгийн зарцуулалт болон төсвийн тайлангаа тавихыг шаардана.

Тодруулбал 7.5 тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй.  

Учир нь О.Амартүвшин 2019 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тухайн жилийн санхүүгийн тайлангаар МҮХАҮТ-ийн дансанд  7.5 тэрбум төгрөг байсныг Ерөнхийлөгч О.Амартүвшин, Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт хүлээлгэн өгчээ.

Гэвч тэд санхүүгийн зарцуулалт, тайлангийн мэдээллийг гишүүдээсээ нууж, хяналтын зөвлөлийнхний шаардлагыг ч хүлээж авдаггүй аж. Тиймээс энэ удаагийн их хурлаар О.Амартүвшин, Т.Дүүрэн нараас  санхүүгийн тайланг нэхсэн, шаардсан  үйл явцаар өрнөх нь...