Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.19 09:22
1348
НЭМГ-ын албан тушаалтан бусдаас ХАХУУЛЬ авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч “Х” нь “Эмээлт” захын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн “Э”-аас хахууль авсан гэх;

- “М” нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар нээлттэй хорих ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;

- Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан “Х”-аар дамжуулан тус газрын удирдах албан тушаалтан “У” нь бусдаас хахууль авсан гэх;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль авсан гэх хэргүүд

Эх сурвалж: АТГ