Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.19 15:08
1681
ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бусдыг хүчиндэхийг завдсан гэх хэргийг шалгаж байна
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаар цахим орчинд мэдээлэл тараад буй. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
 
ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд иргэн "Г" гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь урьд нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдож байсан бөгөөд 2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял сонсож байсан юм.