Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.20 13:23
1606
Л.Энх-Амгалан: Засгийн газраас хүүхэд бүрд тэгш боломж олгох урт хугацааны төлөвлөгөө гаргасан
БШУ-ын сайд Л.Энх-Амгалан  хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцөлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна гэдэгтэй санал нэгдэж, "Mobicom"-ын уриалгыг дэмжлээ 
 
Тэрбээр "Хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцөлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна. Асуудлыг зөв хөндсөн контент болжээ. Санал нэг байна. ЗГ-аас хүүхэд бүрд тэгш боломж олгох ойрын болон дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаж, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах тогтоол гарган ажиллаж байна. БҮТЭН БОЛОВСРОЛЫГ хамтдаа бий болгоё" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.