Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Боловсрол
2023.09.21 09:50
10624
Бүгд ижилхэн гартай хөлтэй, бүрэн бүтэн атлаа яг ижил түвшинд, бүтэн боловсрол эзэмшиж чаддаг билүү?

Иргэн: Нэг богинохоон хэрнээ одооны манай киночдын хэдэн цаг нүдээд гаргаж чаддаггүй гүн утга санаа бүхий видео контент олж үзлээ. Нэг минутанд бидний эмзэглэж явдаг олон зүйлсийг багтаажээ. Бас ч гэж чамгүй сайн хийцтэй шүү.

Эхлээд үзээд сайн ойлгосонгүй. Ганцхан минутынх болохоор тэр дор нь дахиад үзлээ.

Уг дүрсэнд гарч буй бүх зүйл тал байх ба гагцхүү хүүхдүүд л бүтэн аж. Бүгдээрээ ижилхэн гартай хөлтэй, бүрэн бүтэн атлаа яг ижил түвшинд, бүтэн боловсрол эзэмшиж чаддаг билүү? Бас л аймаар илэрхийлж байгаа юм шүү. 

Тус видеонд гарч буй хүүгийн хөлс нь чийхран дуславч тал ширээн дээр тал дэвтэрээ тавиад, тал үзгээрээ бүтэн боловсрол эзэмших гэж хичээн суух нь юутай гунигтай. Яг л манай Монгол улсын дутуу дулимаг, тал боловсролын системийг тэрхэн сценари хүчтэй шүүмжлэн харуулжээ. Зарим хүүхэд гэрэл сайтай, саруулхан орчинд, цөөхөн хүүхдүүдийн дунд чанартай боловсрол эзэмшиж байгаа бол зарим нь яг л эдгээр хүүхдүүд шиг гэрэл нь анилзсан тухгүй байшинд хоосон ходоодтой ч ирээдүйнхээ төлөө хичээж сууна.

Миний санахын цар тахлын үеэр сургуулиудын хичээлүүд цахимаар орж байх үед ээж аав нь боломжгүй, гэртээ интернетгүй, ухаалаг утасгүй айлын хүүхдүүд уг цахим боловсрол олгох системийн хамгийн том хохирогчид болж байсан. Хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна. Нэг гараанаас эхлэсэн хүүхдүүд нэг л улсад, нэг зорилготой амьдрах болов уу...

Ганцхан минутын дүрс хэрнээ зураг авалтын өнцөг шийдлүүд нь бүр ярих юмгүй сайн бөгөөд маш бүтээлч, гүн утга санааг илэрхийлсэн тус зохиомжит видеог заавал үзээрэй. Нэгийг бодогдуулах нь гарцаагүй...

ГарааНэг

Видео үзэх: