Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн ерөнхий бэлтгэл 87 хувьтай байна. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм.
Түүнчлэн улс нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд бий юм.
Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх шаардлагатай.
Энэ ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж.