Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2023.09.22 12:47
6042
22 настай согтуурсан этгээд бага насны хүүхдийг айлган сүрдүүлсэн хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр согтуурсан этгээд бага насны хүүхдийг хутгаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодрууллаа.

Энэ талаар, "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.