- Авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212. Тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна" гэлээ.