Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.22 17:50
2985
Оюунлаг сургуулийн 10 гаруй хүүхэд хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн 3 дугаар ангийн 7 настай, эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон.

Одоогоор 10 хүүхэд эмнэлэгийн байгууллагад үзүүлснээс 6 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Батзориг мэдээллээ.