2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ны ажилчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байдаг. Эргэн сануулбал тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн, улмаар шүүхээс 13 жилийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээр 11 жилийн ял авсан юм.
Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллажээ.
Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч суллах захирамж гаргасан гэх мэдээлэл байна. Ял эдэлж байх хугацаанд нь “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан.
“Хөгжлийн банкны” гэх хэргийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Махбалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан боловч “Хөгжлийн банкны” гэх хэргийг Дээд шүүхээрч хэлэлцээгүй, тогтоол эцэслэн гараагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Б.Махбалыг суллах захирамж гарсан нь хэн нэг эрх мэдэлтний нөлөө орсон байх магадлалтай гэсэн хардлага төрж байна. Санаатайгаар хүний амь хөнөөсөн ялтны асуудлыг прокурорын байгууллага хүлээж авах уу? яаж шийдвэрлэх бол гэдгийг харах л үлдлээ.