Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2023.09.29 08:29
12684
"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ

11.00 цагт: МИАТ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9914-7517

11.00 цагт: “ЗМ” сонины  мэдээллийн төвд:“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон ЗГ-т шаардлага хүргүүлж буй талаар ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

-Улсын төв нэгдүгээр эмнэлэг "Үйлчлүүлэгчээ сонсоё" сарын аяныг зохион байгуулж байна.

-ИБУИНВУ-ын парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи манай улсад ажлын айлчлал хийж байна.