Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.
"Цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 21:00 цагийн орчим Дорнод аймгийн цагдаагийн газарт "Миний 7 настай хүү оршин суух газраасаа 2023 оны 9 дүгэр сарын 25-ны өдрөөс хойш сураггүй алга болоо" гэдэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 20-30 алба хаагч алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан.
2023 оны 9 дүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөхшир гэх газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метр орчмын зайд 7 настай хүүхдийг нас барсан байдалтай олдсон. Тухайн хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Уг хэрэгт холбогдуулан 34 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 27.10, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон" гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: