Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
УИХ
2023.10.02 08:44
5263
Намрын чуулган нээлтээ хийж, ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн үеэр ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн ҮАБЗ-ийн мэдээллийн гол хэсэг автобустай холбоотой асуудлууд байх аж. 

Мөн чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдана.