Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.02 09:08
29610
“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг 461-р ангид ЦАГДАН ХОРИЛОО

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас  DAEWOO загварын автобуснууд орж ирсэн бөгөөд эдгээр 80-н автобус хуучин байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж буй. Үүнтэй холбоотойгоор "Тэнүүн огоо" ХХК-ийн Захирал А.Ганхуягийн гэрт өчигдөр орой нэгжлэг хийсэн бөгөөд үргэлжлүүлэн хэд хэдэн хүнийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, 

“Тэнүүн Огоо” ХХК захирал А. Ганхуяг тус компанин Гүйцэтгэх захирал Ж. Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мөн тус газрын хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулж, Цагдан хорих 461-р ангид шөнийн 01:00 цагийн орчимд хүргэсэн байна.