Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг удаа дараа холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж буй. Тэгвэл БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалан "Багш нарын цалинг нэмэх боломжгүй, гүйцэтгэлийн оноогоор урамшуулна. Хамгийн сайн багш л хамгийн сайн цалин авна" хэмээлээ.
Тэрээр, “Гүйцэтгэлийн үнэлгээгээс бид нэг ч алхам буцахгүй. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авна. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлийн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан багш нар цалингийнхаа 50% хүртэлх хувийн урамшууллыг авна. Хавтгайгаар нь үр дүн тооцдог байсан үр дүнгийн урамшууллыг бид халсан. Үр дүнгээр муу үнэлэгдчихээд бид нарын ажил үнэлэгдэхгүй байна гэх буруу жишиг тогтож болохгүй” гэв.
2024 оны Засгийн газраас өргөн барьсан төсвөөр нийт төсвийн алба хаагчдын тэтгэвэр, цалинг 10%-иар нэмэх, сумын төвийн албан хаагчдын цалинг 40%, аймгийн төвийн албан хаагчдын цалинг 10%-иар нэмэхээр тооцжээ.
Шууд дамжуулалтыг үзэх: