Нийгэм
2023.10.02 14:50
2100
Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн ажил надаас болж зогсох ёсгүй, хүн нь явсан ч асуудал хэвээрээ үлдэнэ

МУ-ын сайд, түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өгсөн талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр" Миний бие Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга бол эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул улс төрчийнхөө хувьд ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн зун бид авлига, ашиг сонирхлын эсрэг хууль батлуулсан, тэр ажлын хэсгийн ахлагчаар би байсан.

Ер нь бол улс төрч хүн нэг бол нэрээ цэвэрлэх, хэрэгтэй хэрэгт холбогдсон бол хэргээ хүлээх л ёстой. 

Би бол хуульч мэргэжилтэй хүн, аж ахуйн ажилд оролцож явсан нь цөөн гэдэг бол үнэн, нийтийн тээвэр бол хотын хөгжлийн хамгийн чухал зүйл, манай хот бол 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байгаа, нийтийн тээврийн салбар бол угаасаа хүнд байгаа, би сайдын ажлыг аваад хийхэд миний бодсоноос илүү хүнд байсан. 1000 гаруй автобусыг ашиглалтаас гаргах нөхцөлтэй байсан. 

Энэ салбарт ороод ажиллахад далд эсэргүүцлүүд гарч ирж байна, нийтийн тээврийн салбарын ажил надаас болж зогсох ёсгүй, хүн нь явсан ч асуудал хэвээрээ л үлдэнэ.

Энэ ажлыг хийхийн төлөө ажилласан. МУ-ын Засгийн газрын ажлыг үргэлжлүүлж хийсэн юм, мэдээж ажлаа өгөх санаа сэдэл олон удаа төрж байсан. Заримдаа эрүү шүүлт дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж надад ирдэг байсан. Өнөөдөр хамгийн чухалд тооцож байсан ажил маань нийлүүлэлтийн үйл явцаас боллоо. 

Ард түмнийг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд би авлигын асуудлаар зөндөө юм хийж ирсэн. Тойрсон олон асуудлууд дээр хууль хяналтын байгууллага тогтооно. Хулгай бүхэн мөртэй шүү дээ, баримттай. Би буруу зөрүү үйлдэл гаргаагүй, өөртөө итгэлтэй байгаа. Түгжрэл нэг сэдэв биш, бусад өчнөөн асуудал байна. Автобусны асуудал дээр анхаарсан, Засгийн газрын маш том ажил шүү гэдгийг хэлсэн" гэлээ. 

Шууд дамжуулалтийг үзэх: