Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.10.03 14:38
1545
Д.Тогтохсүрэн: Одоогоор хотын даргад тогтсон, ярьсан НЭР байхгүй

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Дараагийн хот хариуцсан сайд болон Нийслэлийн Засаг дарга хэн байх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Хэд хэдэн хүний нэр яригдаж байна? 

- МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана. Одоогоор хотын дарга, сайдад яригдсан хэн нэгэн хүний нэр огт байхгүй. Хэвлэлээр л бичээд байх юм. Тогтсон, ярьсан нэр алга. 

- Хотын дарга хэн байх вэ гэдэг нь намын хувьд хариуцлагатай томилгоо. Та санал нийлэх үү?

- Ер нь хотын дарга гэлтгүй энэ хоёр албан тушаал өндөр хариуцлага шаардаж байна. Тиймээс боловсон хүчний бодлого дээр чадвартай, олон түмний санаа бодолд нийцсэн хотыг аваад явах хэмжээний шалгуурууд  тавьж байна.

- Маргаашийн УЗХ-аар нэрс яригдах уу?

- Нэрс яригдана гэж ойлгож болно. 

Шууд дамжуулалт үзэх: