Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.03 14:46
1076
Домог болсон хотын түгжрэлд САЙД байгаад хэрэг байна уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдтай болно гэдгийг  2022 онд илэрхийлж байсан юм. Улмаар түгжрэлийг бууруулах үндэсний хороо хэмээн байгуулагдаж, түгжрэл хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар томилогдож байв.

Ийнхүү жил гаруй хугацаанд ажиллаж огт хийгээгүй биш хийсэн гэдгээ илэрхийлж байв. Гэвч парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн НОГООН автобусны худалдан авалтын ажил дээр бүдэрч олон нийтийн шүүмжлэлээр өөрийн хүсэлтээр түгжрэлийн сайдын суудлаасаа огцорсон. 

Харин дараагийн сайд хэн байх вэ? гэдэг нэр яригдаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус суудалд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нэр яригдаж байгаа юм байна. 

Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудалд сайд байгаад ч нэмэргүй гэдгийг олон нийт илэрхийлж байгаа юм. Түгжрэлийг бууруулахаар төсөвлөгдсөн 420 тэрбумыг үр  ашигтай зарцуулах асуудал чухал хэдий ч парк шинэчлэл хийхээр оруулж ирсэн эхний 80 автобусны худалдан авалт дээр бүдэрч ийнхүү Нийслэлчүүд өвлийн хахир хүйтнээр автобус хүлээж 30-40 минут цаашлаад 1 цаг ч хүлээдэг тохиолдол хэвээр үлдэх нь ээ.....