Нийслэлчүүд өвөлд бэлэн үү...
Нийтийн тээвэрт 14 жилийн дараа парк шинэчлэл хийнэ хэмээн сүр дуулиантайгаар эхэлсэн 318 тэрбумын будилааны горыг иргэд хүртэх цаг ирлээ. Өнөөх л хөлддөг, хар утаа баагиулсан, навсгар автобусандаа бид бөгс эргэх зайгүй чихэлдсээр өвлийн улиралтай золгох нь...
Энэ онд 14 жилийн насжилттай 750 автобус ашиглалтаас гарна гэсэн тооцоо бий. Үлгэн салган гэлдэрч буй цөөн автобуснаас аюулгүй байдлын шаардлага хангасан хэдэн автобус үлдэх бол. Хэрвээ дуулиант ногоон автобус асуудалгүй байсан бол нийтийн тээвэрт жинхэнэ утгаараа парк шинэчлэл хийгдэж, иргэдийн магнай тэнийх байв. Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилсан эдгээр өдрүүдэд алдсан цаг хугацаа, үргүй зардлын горыг хэн амсах вэ?