Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгсөн. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, МАН-ын бүлэг дэмжсэн юм.
Тэгвэл намын удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр томилогдох Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга нарын нэрс яригдах аж.