Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ногоон автобустай өөрийг нь холбож байгаа асуудалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Миний хувьд ногоон автобустай холбоотой тендер, зохион байгуулалтын ажилд нэг цэг ч тавьж оролцоогүй. Оролцох ч боломжгүй. Миний хариуцдаг чиг үүрэг биш. Сүүлийн үед цахимаар намайг зориудаар автобусны асуудалтай холбон бичиж байна.
Яаж ч хичээгээд намайг холбож, ямар ч шижүүр гарахгүй гэдгийг хэлье. Би нийтийн тээврийн салбарт санаархаж, бодож ч явсангүй" гэв.