Нийгэм
2023.10.06 12:00
4888
Олон жил үр бүтээлтэй ажилласан багш нар төрдөө үнэлүүлж, “Алтангадас” одон хүртлээ

  Улс эх орондоо үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн багш нарт Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Тодруулбал:

  • ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн их сургуулийн багш С.Алтанцэцэг
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны математикийн багш Ц.Тунгалаг нар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртлээ.

 ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ.

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр (2022.10.05) тохиож байна. Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж ирсэн. Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ. Багш нарын баярын өдрийг өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.