Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.06 17:29
14450
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаан эхэллээ

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.

Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.

Энэ удаагийн уралдаанд Нийслэлээс 5, орон нутгаас 8 нийт 13 байгууллагын орон сууц, нийтийн аж ахуйн ажилтнууд оролцож байна.

Уралдааны журмаар 1 инженер, 1 сантехникийн засварчин хамтарч нэг баг болон уралдааны даалгаварыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийж өрсөлдөнө. Уралдааныг онолын мэдлэг, ур чадвар гэсэн хоёр үе шаттайгаар явуулж, маргааш 2023.10.07-ны өдөр дүнгээ гарган түрүүлсэн хамт олонд шагналыг нь гардуулж өгөх юм.