Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилж хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэрэгцээг эцэслэн тогтоох баримт бичигт гарын үсэг зурах аж. БНХАУ-ын талаас холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү 2 хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлж эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Ашиглалтад орсноос 2 жилийн дараагаас эхлэн зээлээ төлж эхэлнэ. Зээлийн хэлэлцээрт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гарын үсэг зурахаар Засгийн газрын тогтоол гарсан байна.
Шууд дамжуулалтыг үзэх: