Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.12 08:39
4816
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2023 оны 10-р сарын 12-ны цаг агаарын урьдчилсан мэдээ

Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +1 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.