Цахилгаан эрчим хүч бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Гар утсаа цэнэглэх, хөргөгч ажиллуулах, зурагт үзэх, хоол хийх гэхчилэн алхам тутамдаа бид цахилгаан хэрэглэж, тэр болгонд агаарт нүүрсхүчлийн хий ялгаруулж, агаарын бохирдолд нөлөөлдөг. Мөн гэр ахуйн цахилгаан бараанаас гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нүүрс хүчлийн хийн ялгаралд ихээр нөлөөлдгөөс гадна тухайн төхөөрөмжийн насжилтаас хамаарч эрчим хүч их зарцуулж, тэр хэрээр урсгал зардлынх нь дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл ХААН Банк үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран эрчим хүчний хэмнэлт гаргах, нүүрс хүчлийн хийг бууруулах дэвшилтэт тоног төхөөрөмж, дулаан алдагдлыг бууруулах дулаалгын материал худалдан авахад нь зориулж аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгодог билээ.
99 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК-ийн охин компани болох “АПУ Дэйри” ХХК энэ жил бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монголдоо хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох бяслагны үйлдвэр ашиглалтад оруулаад буй. Энэхүү үйлдвэр нээгдсэнээр импортоор оруулж ирдэг байсан чеддар, гауда, эдам, моццарелла бяслагийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон юм. “АПУ Дэйри” ХХК-ийн хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлснээс гадна эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн барилгадаа дулаан алдагдлыг бууруулах барилгын материалуудыг ашигласнаараа онцлогтой.
99 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК-ийн охин компани болох “АПУ Дэйри” ХХК энэ жил бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монголдоо хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох бяслагны үйлдвэр ашиглалтад оруулаад буй. Энэхүү үйлдвэр нээгдсэнээр импортоор оруулж ирдэг байсан чеддар, гауда, эдам, моццарелла бяслагийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон юм.
“АПУ Дэйри” ХХК-ийн хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлснээс гадна эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн барилгадаа дулаан алдагдлыг бууруулах барилгын материалуудыг ашигласнаараа онцлогтой.