Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.12 16:30
9155
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд хэвтээ жагсаал зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд Засгийн газарт хүргэсэн шаардлагынхаа хариуг хүсэж төрийн ордны байруун хаалганы гадна хэвтээ жагсаалыг зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт хандаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгож, хэд хэдэн шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагын хариуг 2023 оны аравдугаар сарын 10-ны дотор авахаар тусгасан байсан боловч эрх баригчдын зүгээс заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн ордны баруун хаалганы гадна Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлэх эсэргүүцлийн хэвтээ жагсаалыг зохион байгууллаа.
Олон жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудад шийдэл санал болгож, эрхийг хангуулахын төлөө тэмцэж яваа ч өнөөдрийг хүртэл асуудлуудыг шийдэхгүй, сонсохгүй сууриар нь өөрчлөх боломж байсаар атал үл хайхарч байгаа асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газрыг огцрох хүртэл энэхүү тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 
Шууд дамжуулалтыг үзэх: