Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод буй Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт /2023.10.13/ тамгаа гардан авч ажилдаа орсон.
Тэрээр хотын даргын суудалд нэр нь яригдаж байх үед “Нийслэлийн өнөөдрийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний үр дүнгээр нийслэлийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай бол өөрчлөлт хийнэ” хэмээж байсан юм.
Шинэ дарга багаа бүрдүүлж, томилгоонуудаа хийж эхэлсэн бололтой. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүүг чөлөөлж, түүний оронд ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томилсон байна.
Луулайн Хосбаяр нь 2018 онд Улсын Их Хурлын Тамгын Газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос ХЗДХ-ийн яаманд газрын даргаар ажиллаж эхэлсэн.
Түүний АТГ-т гаргасан 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг: