Соёлын сайд Ч.Номин тушаалд Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтад эргэн төлөх нөхцөлгүйгээр , 11 төсөл арга хэмжээнд нийт 1.3 тэрбум төгрөгийг кино төсөлд зарцуулжээ.
Тодруулбал,
"Зундарь" УСК- 100 сая
"Зэ" УСК-100 сая
"Амира" олон ангит хүүхэлдэйн кино- 300 сая
"Өмнөдийг зорих замд" УСК- 100 сая
"Алдагдсан өдрүүд" хүүхдийн кино 94 сая
"Цагаан хадны өнгө" баримтад кино 105 сая
"Хөгжим тээгч" баримтад кино 40 сая
"Солонго" баримтад кино 30 сая
Мөн "Алтан Өргөө" Олон Улсын кино наадмыг зохион байгуулахад 70 сая бол кино урлагийн уран бүтээлч ажилтныг хөгжүүлэх сургалтад 350 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Эдгээр 11 төсөл, арга хэмжээ бүгд эргэн төлөх нөхцөлгүй бөгөөд иргэдийг соён гэгээрүүлэх нэрийн дор тэрбум гаруй төгрөгийг сангаас гаргуулсан байна.
Уг нь кино уран бүтээлийг дэмжихээс илүүтэйгээр монголын циркийн урлагийг дэлхийд гайхуулж явсан жүжигчдийн алтан манежийг хувьчлал нэрийн дор хулгайлсан хүмүүсээс эргүүлж авахад анхаарлаа хандуулахыг олон нийт хүсэж, шаардсаар... Өнөөдөр монголын кино бус Олон Улсад тамгатай циркийн урлаг гудамжинд гараад олон жил боллоо Ч.Номин сайд аа.