Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.17 10:06
5472
ТОДРУУЛГА: Хун шувууны хөшөө бол аймаг, орон нутгаас санхүүжүүлж, босгоогүй

Дорноговь аймагт хун шувууны хөшөө босгосон талаарх зүраг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас тодрууллаа.  

Тэрбээр "Цахим сүлжээгээр явж байгаа хун шувууны хөшөөг орон нутгийн зүгээс санаачилж, босгоогүй.

Энэхүү хөшөө бол өнгөрсөн зун буюу 07 дугаар сарын 20-нд Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан лам нар болон сүсэгтэн олон хутагтийн бэлэгдэл болох хун шувууг дүрсэлж босгосон. Аймаг, орон нутгаас босгосон хөшөө огт биш гэдгийг дахин хэлье"хэмээлээ.