Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн гадна учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын эхнэр суулт зарлаж, 3 дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардлаа.
Талийгаачийн аав: Бид цөхрөнгөө барж байна
Миний хүү 1 жил 6 сарын өмнө ажлаа хийж яваад Архангай аймгийн нэгэн амралтын газар хонож, амрахдаа харамсалтайгаар амиа алдсан. Хүүн минь 4 давхраас үсэрч, амиа хорлож нас барсан гэдэг хоёр удаагийн дүгнэлт гарсан. Амиа хорлосон байх үндэслэл байхгүй хэмээн үзэж, дахин шинжилгээнд хандаж байна. Цөхрөнгөө барлаа. Талийгаач өндрөөс унасан гэдэг ямар ч нотолгоо, баримт байхгүй"
Талийгаачийн үеэл дүү: Ажил явдлын дараагаас л хэргийг хаах гэж оролдсон
Хэрэг анхнаасаа бүрхэг байсан. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр амиа алдаж, ажил явдал нь дууссаны дараахан сар хүрэхгүй хугацааны дараа хэргийг хаах гэж оролдсон. Хэргийн материал бүрдүүлэх явцад хурууны хээг дутуу авсан. Долоон хурууны хээ авсан атлаа 5 хуруу нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй зэрэг дутуу дулимаг байж хэргийг хаахаар улайрч байна. Хамт байсан эмч болох сэжигтэй байж болохуйц хүн шинжээчийн багт орохоор зүтгэсээр байгаад гайхаж байна.
Талийгаачийн эхнэр: Нүүр, ам судлалд ажилладаг хүмүүсийг шинжээчийн багт огт оруулж болохгүй гэдгийг 3 сар хөөцөлдөж байж цуцлуулсан
Талийгаачтай хамт байсан хүмүүс нүүр, ам судлалд ажилладаг хүмүүс. Энэ салбарт ажилладаг хүмүүсийг шинжээчийн багт огт оруулж болохгүй гэдгийг прокурор, цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан болов ч тогтоолд өөрчлөлт оруулахгүй, шийдвэрлэхээс татгалзаж байсан. Миний бие 9-р сарын 28-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ баримтыг задалсан. Энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөнөөр салбар зөвлөлийг хасч, тогтоолоо өөрчилсөн. Гадны нөлөөгүй гэж байгаа ч шинж тэмдгүүдээс гадны нөлөөтэй гэдэг нь гарч ирсэн. Дал, нуруу, тохой, өвдөг, бугуй, гуяны урд хэсэг зэрэг маш олон хэсэгт зулгарал үүссэн. 11 метр буюу 4 давхраас хүн 1 секунтын хугацаанд уналаа гэхэд энэ олон зулгаралт үүсэхгүй.
Шууд дамжуулалт үзэх: