ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчийн дунд шатрын Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн цахим тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 багийн нийт 24 тамирчин оролцлоо.