09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт Монголбанканд: Гадаад төлбөр тооцооны гүйлгээний SWIFT сүлжээнд оролцогчдын жилийн уулзалтыг зохион байгуулж байна. Утас: 8011-7121.
10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Нийгмийн энтрепренёрүүдийн нэгдсэн чуулган болно.
11.30 цагт: "Могул тауэр" /”Новотель” зочид буудал, Хүнсний 4-р дэлгүүрийн замын урд талд/-т: "Тавантолгойг ард түмэнд өг" хөдөлгөөнийг байгуулж байгаа талаар мэдээлнэ. Утас: 8856-9093.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар Монгол Улсын дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийнэ.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.30 цагт: Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар мэдээлнэ.
14.00-15.30 цагт: Монголбанкны “Г” байрны 2 давхарын хурлын танхимд: Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцуулж, тэдний санал хүсэлтийг тусгах зорилгоор УИХ-ын ЭЗБХ-ноос байгуулсан ажлын хэсгийн гишүүд мөн Монголбанкнаас “Монголын бизнесийн зөвлөл”-д танилцуулна.
17.00 цагт: МҮХАҮТ-д: Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийг бизнес эрхлэгч нарт танилцуулна.
-“Монументаль” арт галерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.