Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.19 12:31
1811
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч И нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.

Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн И-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.