Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.20 17:01
6425
Увс аймгийн Засаг дарга эцэг, эхчүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өглөө

Зарим сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн  дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Уг асуудалд олон нийт шүүмжлэлтэй ханддаг бөгөөд хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. 

Тэгвэл Увс аймгийн Засаг дарга Ц.Гантөмөр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хандаж эцэг, эхчүүдийн дунд спортын арга хэмжээ цаашид зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.