Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.25 15:45
6357
ХЭҮК: Д.Мөнх-Эрдэнэд ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байсан

Хорих ял эдэлж байгаа консул асан Д.Мөнх-Эрдэнийг хорих байранд бусдад дарамтлуулсан, биед нь халдсан, уулзалт оруулахгүй байгаа зэрэг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Энэ талаар ХЭҮК-оос мэдээлэл өглөө.

ХЭҮК-ын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г. Ууганбаатар: 

ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн биед тусгай ажиллагааны алба хаагчид халдаж эрүү шүүлт тулгасан. Түүний улмаас Д.Мөнх-Эрдэнэ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээллүүд гарсан. 

Энэхүү мэдээллийн мөрөөр ХЭҮК-оос шуурхай ажлын хэсэг гарч 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 19:45 минутаас 23:20 минутын хооронд тус хорих ангид ажилласан.

Энэ хугацаанд хорих ангийн камерын бичлэгтэй бүрэн танилцаж, ангийн жижүүр хамгаалалтын ажилтны өдөр тутмын илтгэх хуудас, эмнэлгийн ажилтнуудын баримт бичигтэй танилцсан. Мөн нэр бүхий хоригдлуудын төлөөлөлтэй уулзалт хийж, Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан.

Бид Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсан эсэхийг эмчийн бичиг, болон камерын бичлэг зэргийг татан авч хянаж үзсэн. Мөн өөртэй нь уулзаж тодруулсан. Биднийг уулзахад тодорхой тайлбар мэдээлэл өгөөгүй. Түүнд албан ёсоор бичгээр санал хүсэлтэй илэрхийлсэн. Энэ ажиллагааны үеэр зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ рүү чиглэсэн ажиллагаа зохион байгуулагдаагүй.

Тухайн хорих ангид ажиллаж байхад Д.Мөнх-Эрдэнийн биед илт мэдэгдэх шарх сорив үүсээгүй эрүүл байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус ангид ирснээсээ хойш артерийн даралт өндөр гэх шалтгаанаар эмчийн хяналтад байгаа юм байна. Мөн биднийг ажилладаг өдөр эхнэртэйгээ 72 цагийн эргэлт уулзалт авсан байдалтай байсан.

Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид байхдаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахдаа хяналт тавиулаагүй. Алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй удаа дараа эсэргүүцсэн гэх үндэслэлээр ангийн даргын тушаалаар түр хугацааны эргэлт уулзалтыг нэг сар хүртэлх хугацаагаар хасаж, сахилгын шийтгэл авсан байсан” гэв.