Бусад
2023.10.26 14:48
5485
Дуучин С.Бичүүд гэр бүлээ нууцлах ямар шалтгаан байв

Хайрын дууны ханхүү гэгддэг дуучин С.Бичүү "Будаггүй уруулын амт"," Би чамд", "Өвөл хайр", "Ахиж би дурламааргүй байна" зэрэг уран бүтээлүүдээрээ сонсогч олныхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгосон. 

Түүний уран бүтээлийг сонсдог олон хүн байдгаас биш хувийн амьдрал нь өнгөрсөн хугацаанд хаалттай, нууц хэвээр байсан. Гэтэл "Ахиж би дурламааргүй байна" хэмээн дуулж гэр бүлээ нууж явсан хүн олон жилийн дараа эхнэр, гурван хүүхэдтэй болсонд фэнүүд нь гайхах нь гарцаагүй. 

Ганц бие гэж олон жил гэр бүлээ нуусан түүнээс энэ талаар нь асуухад "Уран бүтээлч хүний хувьд нэрд гарах нэг тактик, хайрын дуу дуулдаг эрэгтэй уран бүтээлчдэд татагддаг эмэгтэйчүүд ихэвчлэн үнэнч фэн нь байдаг" хэмээн эвтэйхэн аргалдаг байжээ.