Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.10.26 15:14
3176
Д.Амарбаясгалан: Татварын тогтолцоонд өөрчлөлт орсноор эдийн засагт илүү сөрөг нөлөө үзүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох асуудал яригдаж буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр " Энэ асуудал УИХ дээр эд яригдаж байна. Ер нь НӨАТ-ын 2 хувь 5 хувийн ялгаа юу байна  вэ гэдэг асуудал яригдсаар байна. Буцаан олголтын хувь хэмжээг нэмсэнээр далд эдийн засаг ил болно гэдгийг эдийн засагчид болон хувийн хэвшлийнхэн ярьдаг. Нөгөө талдаа иргэдийн хувьд өндөр орлогтой томоохон аж ахуй нэгжүүдийн хажууд яагаад ч дүйцэхгүй. 

Буцаан олголтын 70 хувийг өндөр орлоготой компаниуд авдаг.  Бага орлоготой иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээ харьцангуй бага учраас зөв бодлого биш гэдгийг шүүмжилж байгаа хүмүүс бий. Одоо УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж, олон талаас нь судлах ёстой. Татварын тогтцсон тогтолцоонд өөрчлөлт орно гэдэг улс эх орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь илүү байдаг учраас Засгийн газар анхаарлаа хандуулж ажиллана" хэмээлээ.