УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
"Нийгэм эдийн засгийн амьдрал маш хүнд байгаа. Намууд нийгмийн амьдралыг хаясан. Сонгууль болохоор гэв гэнэт гарч ирээд ард түмэнд хайртай хүн болоод л Богдын боорцог шиг арав арван төгрөг тарааж өгдөг шүү дээ. Саналыг нь авчих юм бол иргэдээ шууд л хаядаг.
Төсвийг хэлэлцэхээс өмнө хэн мониторинг хийсэн юм. Өргөн хэрэглээний үнэ 2 дахин өсөхөд үүнийгээ дагаад хүн амын орлого 3 дахин уналаа. Хүн амын орлогыг 3-4 дахин нэмж байж сая хүмүүс хүүхдээ хүн царай алдахгүй өсгөж чадахаар болно. Гэтэл цалин нэмэхгүй байна шүү дээ. Монголд ажлын байрнууд нэмэгдэхгүй байна. Улсаа хөгжүүлье гэвэл ажлын байраа л хөгжүүлэх хэрэгтэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Гэтэл сангийн сайд, эдийн засгийн сайд нь харамч. Бид Шри Ланка улсаас илүү болсон юм хаана байгаа юм. Дутуу л байгаа шүү дээ. Бид Шри Ланкагийн хажууд харанхуй нүх болсон. Ганц л зүйл бий. Хүмүүс мөнгөтэй, орлоготой болох хэрэгтэй. Хүнд юм өгдөггүй, хүнд юм өгөхөөр шил нь татчих гээд байдаг сайд нараар бид нар яах вэ дээ"
Шууд дамжуулалтыг үзэх: