Түүний аав Б.Борхүү нь Оросын холбооны буриад улсын циркийг байгуулахад гар бие оролцсон уран бүтээлч бөгөөд сүүлд “Hero entertainment” студийн найруулагчаар ажиллаж, насан эцэслэтлээ урлагтаа үнэнч зүтгэсэн нэгэн. Ааваараа хөтлүүлэн урлагт хөл тавьсан Б.Амархүүгийн урлагийн замналд аз амжилт, алдаа аль аль нь байсан ч тэр урлагтаа үнэнч байж, үзэгч, сонсогчоо хүндэтгэсээр яваа.
Тэр энэ удаа бахархалт аавынхаа дурсгалыг хүндэтгэн, үзэгч сонсогчидтойгоо дуу хуураар уулзахаар сэтгэл догдлон хүлээж байна.
Тоглолтод энэ цагийг эзэлсэн хит дуунууд дуулагдахаас гадна урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Т.Дэлгэрмөрөн, “3 охин” хамтлаг, Дуучин Наагий нараас гадна ОХУ-аас уран бүтээлчид ирж оролцох аж.
"Бахархал 2023" тоглолт 11.14-ны өдөр UB PALACE-т болно.