Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.03 10:25
16976
Х.Нямбаатар: Урт цагааны барилга дотор хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүн ашиглаж байна

Урт цагаан орчмын дахин төлөвлөлтийн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр" 1960-1962 оны хооронд баригдсан нийт 8000 орчим метр2 барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих нь зөв үү эсвэл нийслэл өөрөө өмчийн ашиглалтаа сайжруулж шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар санал асуулга явуулна. www.ulaanbaatar.mn  сайтад санал асуулга гэдэг цонх бий. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг зохиомлоор өөрчлөх боложмгүйгээр хурдан системээр санал асуулга явуулна. 

Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгчдийн дийлэнх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөр төлөөгүй.

Мөн тус барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүн ашиглах байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хүсэлтээ  илэрхийлсэн. Мөн 10 дугаар сарын 10-ны дотор түрээслэгчдийг байраа суллах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл суллаагүй байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: