Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.11.06 10:52
11988
Л.Халтар: УБ-Дархан чиглэлийн автозамыг 4 эгнээгээр 11-р сарын 10-ны дотор багтаан нээнэ

ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар Улаанбаатараас-Дархан чиглэлийн автозамыг нээх гэж байгаа талаар мэдээлэл өгчээ. 

Тэрээр "УБ-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээгээр нээх бэлтгэл ажил явагдаж байна. Иргэдээс 3 төрлийн санал гомдол ирсэн.

Үүнд:

1. Тэмдэг, тэмдэглэгээ тодорхой биш

2. Суурь ба өнгө хучилтын зөрүү дээр цохио байгааг

3. Аюулгүйн тойрог дээр хурд сааруулагч байгааг шүүмжилсэн саналууд ирсэн.

Өнгөрсөн хоногуудад эдгээр байдлуудыг засч 4 эгнээгээр хөдөлгөөнд нээх бэлтгэл ажлыг хангуулж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны дотор багтаан нээхээр ажиллаж байна" гэжээ.