Цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарыг улсад 25,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл зарим олон нийтийн сүлжээгээр явж байгаа.
Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр" Би яах вэ? Намайг гүтгэж харлуулж, доромжилж баалж болно. Тэснэ. Харин манай
Цемент Шохой ТӨХК-ийн зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хамт олонд минь хууль бусаар халдахыг тэвчихгүй!!!
Ажил төрлөө хийгээд, жам ёсны харилцаанд ороод, амралтынхаа цагаар амарч найз нөхөдтэйгөө сууж ярилцах эрхтэй хүмүүс!
Neguun.mn сайтын сэтгүүлч, зураглаачид тэр баасан гаригийн орой манай хамт олон Улаанбаатарт 40 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний хуралд оролцоод,
Дээд лигийн нээлт үзээд орой 22:00 цагийн үед караокед сууж байхад нь халдаж, нүүрэнд нь камер тулган бичих, биед нь хүрэх, орилж чарлах зэргээр өдөөн хатгаж бичлэг хийсэн.
Эвлүүлээд маргааш нь гүтгэлэг зохиож шууд явж байгаа юм шиг цацсан.
Хувь хүний эрх чөлөө хуулиар хамгаалагдсан байдаг болохоос хуулиас давсан сэтгүүлчийн эрх чөлөө гэж байхгүй.
Мөн намайг улсад 25.6 тэрбум төгрөгийн хохирол учрууллаа гэж худлаа гүтгэж, гэргий болон намайг түлхэж, өдөөн хатгасан. Амралтын цагаар биш ажлын цагаар асуух ёстой юм! Шөнө дөлөөр, амрах эрхтэй цагаа манай гэр бүл ч эдлэх эрхтэй!
Намайг хууль бусаар дагах, таксинд бичлэг хийж цацах зэргээр өмнөх захиалгат үйлдлийг нь тэсээд өнгөрсөн. Захиалагч нь Дарваан хар технологитой нөхдүүд байна билээ.
Тэр технологийнх нь мөнгийг нь төлөөд ард нь суугаа нөхөд бол Хөтөлийг залгиж, идэж уух сонирхолтой том, жижиг хулгайч, дээрэмчид байгаа шүү!!
Нэгүүн.мн, тас.мн өмнө нь манай Хөтөлд ирэхэд нь оруулаад асуултанд нь хариулаад л явуулсан. Дахиж ирээгүй. Би сэтгүүлчдийг хэзээ ч шүүхэд өгч байгаагүй. Харин шантаажны, ёсзүйгүй сэтгүүлч, сайтыг бол энэ удаад шүүхдэнэ. Өмнө нь ийм маягаар бичлэг хийж, хүн шантаажилсан хэрэгтээ ял авсан сэтгүүлчтэй Нэгүүн мэтийн сайттай бол үзэлцэнэ, та нараас болж бас зүгээр мөрөөрөө ажлаа хийж буй шударга сэтгүүлчдийн нэр хүнд ч унаж байгааг харж байна!!!
Дахин хэлье! Мөрөөрөө ажлаа хийгээд, гэмгүй явж байгаа хамт олны маань хувь хүний эрх чөлөө, нэр хүндэд бүдүүлгээр халдаж, өдөөн хатгахыг зөвшөөрөхгүй!
Тийм л их асуулт асуух гээд байсан юм бол Тэр өдрийн эрдэм шинжилгээний хурал дээр бид бүтэн өдөржин хуралдаж, бүгдэд нээлттэй лайвтай, өчнөөн ТВ, сайтууд ирээд сурвалжилж байхад ирээд асуултаа асуухгүй яасан юм бэ?
Хөтөлд ямар шинэ техник, технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилт олох өчнөөн шийдлүүдээ ярьж байхад ирээд наад шантаажны асуултаа асууж болох л байсан шүү дээ!
Яагаад заавал ажлаа дуусгаад, хуулиар зөвшөөрөгдсөн цагтаа амарч байхад нь хамт олны минь хувь хүний эрх чөлөөнд халдаж, шөнө дөлөөр ирж өдөөн хатгав?
Дарваан хар технологи чинь дэндлээ!! Хэрээс хэтэрлээ!
Жич: Монгол улсын хуулиар хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд илтэд халдахаар байршил нь:
Ариун цэврийн өрөө
Хувцас солих өрөө,
Нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө,
Караокений өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгодог" гэжээ.