Хамгийн хөрөнгөтэй, бэл бэнчинтэй гишүүдийн нэг бол бизнесийн салбараас улстөрд орсон Д.Өнөрболор гишүүн. Тэрбээр олон орон сууц, барилга байгууламжтай гишүүдийг тэргүүлдэг бөгөөд эдгээр нь 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгддэг.
Тодруулбал, найман нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван обьект, долоон баригдаж дуусаагүй барилга болон гурван авто зогсоолтой. Түүнчлэн 499 саяар үнэлэгдэх нийт 3902 м2-т газартай.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын жилийн орлого 68 сая төгрөг бол гэр бүлийн орлого 77 сая төгрөг.
Мөн 642 саяар үнэлэгдэх Toyota, Land Cruiser 70- 1, Toyota, Land Cruiser 200- 1 болон Toyota, Land Criuser 300 зэрэг гурван автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Дотоодын банк санхүүгийн байгууллагад 1 тэрбум 591 сая төгрөгийн хадгаламжтай.
Зээлийн үлдэгдэл 64 сая төгрөг бол бусдаас авлага байхгүй гэж мэдүүлжээ.
Тэрбээр "Роял виндөү" ХХК, "Энокси" ХХК, "Зэндмэнэ хурх" ХХК, "СӨҮЛ" ХХК, "Колорпин" ХХК, "Эй Эй Эй плас" ХХК, "Вокү карт гаме шангхай" ХХК, "Нью промакс проперти" ХХК, "Нью Промакс" ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг байна.