Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.11.07 13:53
17572
ЦЕГ: Цагдаагийн дэд ахлагч "С"-д өөрийн эзэмшлийн машин байхгүй нь тогтоогдсон
 
ТОДРУУЛГА: Олон нийтийн цахим сүлжээний "Paparazzi Traffic Mongolia" цахим бүлэгт "Otgonbileg" хаягаас "цагдаагийн алба хаагч даатгалгүй, оношилгоонд ороогүй машин унаж ирсэн гэх" нийтлэлийн дагуу тодруулахад Нийслэлийн Замын Хөдөлгөөн Зохицуулах Хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч "С" нь өөр хүний тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн гэх ба тухайн цагдаагийн алба хаагчид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байхгүй болох нь тогтоогдсон.
 
Тухайн иргэн нь цаг хугацаанд нь тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй асуудалд зохих хууль, дүрмийн дагуу шалгаж, хариуцлага тооцох, энгийн иргэний автомашинд цагдаагийн алба хаагч суусан гэх асуудалд албаны шалгалт явуулж эхлээд байна.