Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.08 11:05
4001
#4 ХОМ:Үхэр ээмэгжүүлэхээс өөрийг санаачлаагүй Х.Болорчулуун сайд ОРОН СУУЦГҮЙ, нэг ХАШАА БАЙШИНТАЙ

Cайдын суудалд сууснаасаа хойш үхэр ээмэгжүүлэх төслөөс өөрийг санаачлаагүй гэж олны шүүмжлэлд өртөөд буй ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулья.

Эрхэм сайдын өөрийн жилийн орлого 12 сая бол гэр бүлийн орлого 20 сая төгрөг. 

Харин амины орон сууц, нийтийн орон сууц, зуслангийн байшин байхгүй. Мөн авто зогсоол, авто гражгүй хэмээн мэдүүлжээ.  

Нийт 2 тэрбум төгрөгийн хашаа байшин нэг, үйлчилгээний зориулалттай обьект,  оффистой. 

Мөн 80 сая төгрөгийн Lexus, 570 маркын нэг автомашинтай бөгөөд 208 саяар үнэлэгдэх 260 адуутай.

Дотоодын банк санхүүгийн байгууллагад 768 сая төгрөгийн хадгаламжтай. Зээл болон бусдаас авах авлагагүй. 

2018, 2019, 2020 онуудад "Дорнод гурил", "Хишиг Агро" ХХК-г 100 хувь эзэмшдэг байсан бол 2021 онд тус компанийн 5 хувийг эзэмшиж байжээ. Харин 2022 онд аль ч компанид хувь эзэмшээгүй гэж ХОМ-ээс нь харж болно. 

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийн нэгд багтаж, өөрийн хамаарал бүхий "Дорнод гурил" ХХК-иар дамжуулан 2016 онд 2 тэрбумын зээл авсан хэрэгт буруутгагдаж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан юм. 

Түүний санаачилсан төсөл буюу үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгөөр 5.5 сая үхэр ээмэгжүүлнэ гэж тооцсон бөгөөд хувийн өмч болох үхрийг төсвийн мөнгөөр ээмэгжүүлэх нь буруу, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал биш хэмээн олон нийт үзэж байна.